“Рамаяана” олон улсын фестивальд оролцох сонирхолтой хамтлаг, уран бүтээлчдийг урьж байна

Энэтхэгийн Шинэ Дели хотноо Рамаяана олон улсын фестиваль  ирэх есдүгээр  сарын 17-19-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү фестивалийг Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд манай улсаас оролцох сонирхолтой хамтлаг, уран бүтээлчдийг урьж байна.

 Оролцох хамтлагийн бүрэлдэхүүн нь 12 хүн хүртэлх гишүүнтэй байж болох ба үзүүлбэр тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут орчим байх шаардлагатай. Фестиваль нь 7-8 хоног үргэлжлэх бөгөөд Шинэ Дели болон Энэтхэгийн бусад хотуудаар тоглох төлөвлөгөөтэй байгаа аж. Зохион байгуулагч тал нь Энэтхэгийн визний зардал, Энэтхэгт байх хугацааны зардлууд буюу байрлах газар, нийтийн тээврийн зардал, тоглолтын талаарх сурталчилгаа, хэвлэл нийтлэл, заалны түрээс, болон техникийн зардлуудыг хариуцна. Оролцохыг сонирхсон хамтлаг уран бүтээлчид  олон улсын нислэг, эрүүл мэндийн даатгал болон бусад зардлуудаа хариуцах юм байна.

Фестивалийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийгwww.iccr.gov.in хаягаар авч болно.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …