​“Халхын гол ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг ирэх даваа гарагт нээнэ

Засгийн газрын 210 дугаар тогтоолоор “…Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 12-25-ны хооронд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.