Ким Жон Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун наймдугаар сарын 6-нд тактикийн шинэ залуурт пуужингуудын туршилтыг биечлэн удирдан явууллаа гэж тус улсын КCNA агентлаг мэдээлжээ.

“БНАСАУ-ын баруун нутагт орших нисэх буудлаас харвасан тактикийн хоёр залуурт пуужин нийслэл хот болон төвийн бүс нутгуудын дээгүүр нисэж, Зүүн тэнгисийн /Япон тэнгис/ арал дээр  оновчтой туссан” гэж тус агентлагийн мэдээнд дурдсан байна.

Пуужингууд харвасан нь “цэргийн хамтарсан сургууль хийж буйтай холбогдуулан БНСУ болон АНУ-д өгч буй анхааруулга юм” гэж Ким Жон Ун туршилтын дараа мэдэгджээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл

Comments are closed.