Олон улсын химийн олимпиадаас  А.Ашид, Б. Арвин нар хүрэл медаль хүртжээ

Франц улсын Парис хотноо зохиогдсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад оролцсон манай улсын хоёр сурагч амжилттай оролцож хос медальтай эх орондоо ирлээ.
Тодруулбал, Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ.

Энэ жилийн химийн 51 дэх олимпиадад 80 улсын 309 хүүхэд оролцсон байна. 52 дахь удаагийн Олон улсын химийн олимпиад 2020 оны долдугаар сард Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдах юм.

Химийн олимпиадын нийт онооны 40 хувийг сорилын тэмцээн эзэлдгээрээ байгалийн ухааны төрлийн бусад олимпиадаас ялгаатай. Тиймээс олимпиадад оролцогчдын бэлтгэлийг сайжруулахын тулд цаашид материаллаг нөөцийг сайжруулах шаардлагатай байгааг сурагчдыг ахалж явсан удирдагч багш нар хэлж байна.

Г.Нараа 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …