Монголын  гурван уулчид Ленин оргилд гарчээ

Киргизстан, Тажикстаны хил дээр орших Ленин /7134 м/ оргилд Монголын уулчид наймдугаар сарын 5-ны өдөр амжилттай авиралт хийсэн талаарх мэдээллийг багийнхан дамжуулав. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Онон болон эмэгтэй уулчин Д.Эрдэнэтогтох нар багтжээ.

Тэд өнгөрөгч долдугаар сард Памирын нурууны Коммунизма /7495 м/, Корженевской /7105 м/ оргилуудад авирахаар Монголоос хөдөлсөн байна. Гэвч Тажикстаны Засгийн газрын эзэмшлийн цорын ганц нисдэг тэрэг эвдэрч, бааз руу очих боломжгүй болсон учир дээрх авиралтуудыг цуцалж, Монголын баг Ленин оргилыг зорьж, амжилттай авиралт хийсэн байна.

 

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …