Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд автобусаар тогтмол үйлчилнэ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж байна.

Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан автобусаар тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэх юм.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК-иуд гүйцэтгэнэ.

Цагийн хуваарь: 

  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад өглөөний 04:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
  •  ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 12:00 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 260.5 км
Тээвэрлэлтийн хугацаа: 6 цаг 45 минут

Хөдлөх цэг: 

  • Монголын талаас: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзал
  • Оросын талаас: ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзал

Тариф:

  • Монгол талаас: Том хүн 26,000, хүүхэд 13,000 төгрөг
  • ОХУ-ын талаас: 650 рубль, хүүхэд 325 рубль

Тасалбарыг цахим хэлбэрээр болон зорчигч тээврийн тасалбар борлуулах цэгүүдээс авч болох юм.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …