Дөрвөн настай Монгол охин “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт оролцоно

Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын Россия-1 сувгийн (“Amazing People”) буюу “Гайхалтай хүмүүс”шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор аав, охин хоёр ОХУ-д очсон байна.

ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн оюун ухааны тамирчин дөрвөн настай Х. Ивээлд урилга ирүүлжээ. Энэ талаар Монголын Оюун Ухааны Академиас “ Монголын Оюун Ухааны Академийн харьяа “ Ивээлийн найзууд” цэцэрлэгийн тамирчин дөрвөн настай Х.Ивээл маань наймдугаар сарын 8-12 -ны хооронд ОХУ-ын Москва хотноо Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Amazing People” шоу нэвтрүүлэгт оролцож тархины гайхамшиг үзүүлэхээр уригдлаа” гэсэн юм.

 

Сонирхуулахад өнгөрсөн 2018 онд тус нэвтрүүлэгт Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож 1200 ширхэг сарнайг 5 минутад тогтоон өнгө өнгөөр нь алдаагүй нэрлэж гайхшруулж байсан билээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …