Видео: Циркчин Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоуны дараагийн шатанд шалгарлаа

“Авьяаслаг Австраличууд” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож, дараагийн шатандаа шалгарчээ.
АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин тэрбээр энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод эхлээд нуруун дээрээ, дараа нь толгой дээрээ эргүүлж, мөн гуалин модон савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж, үзэгч болон шүүгчдийг алмайруулжээ.

Монгол орны түүх соёлыг Австрали улсад сурталчлан таниулахыг хүсч байна хэмээн ярьсаар орж ирсэн Б.Баттулга дөрвөн шүүгчийн 100 хувийн саналаар дараагийн шатанд шалгарлаа.Циркчин Б.Баттулга өмнө нь “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт хоёрдугаар шатны шилдэг 80 үзүүлбэрт шалгарч энэхүү үзүүлбэрээ үзүүлснээр “Ноён хүчтэн” хэмээн алдаршсан билээ.


Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …