С.Батцэцэг ”Poland open”-ы хошой аварга боллоо

Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшавт болсон.

Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 65 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар алтан медаль хүртсэн юм.

С.Батцэцэг эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, ОХУ-ын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлэн тус тэмцээний хошой аварга болсон.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …