Монголын бяцхан балетчин хүрэл медаль хүртжээ

“Шиамэн”-ы Олон улсын анхдугаар балетын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон хүүхдүүдээс хоёр бяцхан балетчин хүрэл медаль хүртжээ. БНХАУ-ын Фужиан мужид  зохион байгуулсан сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн уралдааны финалд “Жи-Ривер” сургуулийн сурагч Т.Мэргэнчулуун, Л.Энхжин нар амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд болсон байна.

Энэ тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 200 орчим мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцсон байна. Анхдугаар тэмцээний эхний шатанд 220 оролцогч видео хэлбэрээр бүртгүүлсэнээс 152 оролцогч шалгарчээ. Үүнд Монгол, Хятад, Малайз, Сингапур, Литва, Орос, Япон, Индонез, Шинэ Зеланд, Солонгос, Австрали, Америк, Куб, Герман, Канад, Украин, Польш, Казакстан зэрэг 18 орны бүжигчид багтсан юм.

Монголоос тэмцээнд оролцогчдын дунд “Монголын Үндэсний балет III уралдаан”-д амжилттай оролцож, уг тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан Монголын Үндэсний балет сургуулийн сурагч И.Ундрам, Сильфида балет сургуулийн сурагч Д.Бөртэ-үжин , Жи-Ривер сургуулийн Т.Мэргэнчулуу, Л.Энхжин болон Монгол Улсын Консерваторийн сурагч Д.Хулан , Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын жүжигчин О.Даваадорж , Б.Халиунаа, Х.Галтулга зэрэг авъяаслаг бүжигчид Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.