Улсын хэмжээнд он гарсаар 50 суманд ой, хээрийн түймэр гарчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн байна.

Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөг, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарч, нийт 24.206.246.946 төгрөгийн хохирол учирсан байна.

Иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих,
  • Ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
  • Гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
  • Түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.