Өсвөрийн ДАШТ-ээс М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын нийслэл Софи хотод  болж байгаа. Монгол Улсын багаас охидын 49 кг-ын жинд М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ.

М.Мөнхгэрэл Румын, Украйны бөхчүүдийг ялж, Японы бөх Моэ Киёокад дийлджээ. Улмаар дагах барилдаанд ОХУ-ын А.Первукинаг ялж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Шиа Шианминыг ялсан байна.

Өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон “Асашёорюү Кап” олон улсын тэмцээний аварга, Нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубын тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл Болгарт болж буй өсвөрийн ДАШТ-ээс Монголын багийн эхний медалийг авчирлаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн ДАШТ-д шагналт тавдугаар байранд орж байсан юм.

М.Мөнхгэрэлийн энэхүү медаль өсвөр үеийн ДАШТ-ий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медаль болж байна. Софид болж буй өсвөр үеийн ДАШТ энэ сарын 4-нд өндөрлөнө.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …