Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид “Цагдаагийн олимп”-д есөн төрлөөр оролцоно

“Цагдаагийн олимп” нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод наймдугар сарын 08-18-ны хооронд зохион байгуулагдахаар болсон юм.

Дэлхийн цагдаа болон галыолн тоглт нь 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ.

Энэхүү тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид тав дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд нийтдээ 35 алт медаль, 23 мөнгөн медаль, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттай оролцож байсан юм.

Тэгвэл  өнөөдөр 2019 оны “Цагдаагийн олимп”-д оролцох алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, амжилт хүссэн юм.

2019 оны цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын есөн төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангаад байна.

Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн оролцож буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.