Монголын хөрөнгийн бирж “FTSE-MSE” шинэ индекс тооцоолох аргачлал нэвтрүүлэнэ

 Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE групптэй “Монгол хөрөнгийн бирж” ТӨХК нь “Санхүүгийн индекс боловсруулан тооцоолох чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. FTSE групп нь дэлхийн санхүүгийн төв Лондон хотноо байрладаг бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 120,000 гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж зах зээлд мэдээлдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахдаа зөвхөн FTSE-гийн индексийн тооцоолол, зах зээлийн мэдээлэлд суурилдаг нь дэлхийн санхүүгийн зах зээлд асар том байр суурь, нэр хүнд бүхий байгууллага гэдгийг илтгэж буй хэрэг юм. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь FTSE групптэй хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтийг олон улсад танигдсан FTSE-гийн индекс тооцоолох аргачлалын дагуу “FTSE-MSE” шинэ индексийг тооцоолон 2014 оны 2-р улирлаас эхлэн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

“МХБ” ТӨХК

Санал болгох мэдээ

“Монгол үйлдвэрлэгчийн брендийг дэмжцгээе”аян боллоо

  Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэгч  “Баянзууч” компани санаачилан   “Монгол үйлдвэрлэгчдээ, …