Г.Ундармаа: Араб адуу л олж чадсангүй

Жүжигчин, найруулагч, продюсер Г.Ундармаагийн “U Film” кино компани “Single ladies” романтик инээдмийн киног 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны 1,2,3 анги нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан юм.

“Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм. Тэгвэл энэ удаад “Single ladies-4” киноны зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа /Эмүжин/ бичиж, киноны ерөнхий зураачаар СУИС-ийн багш, зураач Б.Нямхүү ажиллаж байгаа аж.

 

“Single ladies-4” уран сайхны киноны дөрөвдүгээр анги 2020 оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд зураг авалтыг эхэлжээ. Энэ талаар тэрбээр “Хөдөө явахдаа хөвөнтэй дээл хаанаас авах вэ. Майханд 10 хоноход нүд хавдаад зурганд ороход онцгүй юм болов уу. Араб адуу л олж чадсангүй дээ. 130 уулаа натурт гарч үзэх нь дээ. Бороо бага ороосой. Гаднын уран
бүтээлчдээ их дажгүй хүмүүс сонгожээ гэж бодож байна” хэмээн жиргэжээ.

20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан дээрх киноны шинэ ангид XIII зууны орчин, үйл явдал гарах юм байна.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Anonymous says

    Dulguun bga bizde

  2. Buugii says

    Dulguun bga bizde

Reply To Buugii
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.