“Эрүүл шүд” хөтөлбөрт 63750 хүүхэд хамрагджээ

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ сарын 29-ний байдлаар улсын хэмжээд уг хөтөлбөрт 63,750 хүүхэд хамрагдаад байгааг хэллээ. Хүүхдүүдийн хийлгэсэн эмчилгээний хувьд шүдний цоорлын эмчилгээг 86,946 удаа хийлгэжээ.

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эмчилгээ тус бүрээр нь харвал:/эмчилгээний төрөл, тоо/
  • сувгийн эмчилгээ 18,049
  • урьдчилан сэргийлэхээр эрдэсжүүлэг түрхлэг 56,375
  • сүүн шүдэндээ цоорол тогтоох түрхлэг 86,756
  • шүдний ховил битүүлэх 34,554
  • шүд авалт 19,091
  • шүдний цоорлын эмчилгээ 86,946

Одоогийн байдлаар нийт хамрагдсан хүүхдүүдийн 34,981 хүүхэд Улаанбаатараас байгаа бол орон нутгийн хувьд Дорнод аймгаас хамгийн их буюу 3,677 хүүхэд, Төв аймгаас 142 буюу хамгийн бага хүүхэд хамрагдаад байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.