Японы алдарт хийлч Рио Уэмура Монголд тоглоно

  Японы алдарт хийлч Рио Уэмура 2013.10.25 нд удирдаач Хисаёши Иноүэгийн хамт Монгол Улсын Филармони оркестртой тоглох гэж байна.

Японы Симоносекид төрсөн.Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн. Италид болдог Олон улсын “Микеланджело Аббадо” хийлчдийн конкурсээс 2-р байр, /1993/ “Моцарт премии” ОУ-ын уралдаанаас 2-р байр /1995/ эзэлж байсан. 2005 онд “Л//ррол 8(ееГ’ хөгжмийн дээд шагнал хүртсэн . Оросын «Музыкальный Олимп» Фестиваль, Германд Моцартын Фестивалиудад уригдан оролцож байсан.

Тэрээр томоохон доорх оркеструудтай 80 гаруй концерт тоглосон байна.

    Токиогийн симфони оркестр
Кельнский камерный оркестр
Прагийн Симфониет
Прагийн Филармони
Аугсбург филармони оркестр
Оркестр де СйатЬге Лозанны
Боннын филармонии
Нагоя филармони оркестр
Шлезвиг-Гольштейн симфони оркестр
Бранденбургийн филармони

Шуманы хийлийн концерт /1995 /-г Sопу компани хэвлүүлж байсан байна.Мөн Францын хөгжмийн зохиолчдын хийлийн сонатуудаар /2009/ СD гаргасан. 1998 оноос Берлинд уран бүтээлээ туурвиж байгаа аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …