АН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар биш ард нийтийн санал асуулгаар баталгаажих ёстой

 

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.07.31/ мэдээлэл хийлээ.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна.  Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  ” Ардчилсан намын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нь аливаа нэг улс төрийн намууд болон гишүүний явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх ёсгүй юм. Өөрчлөлтийн хүрээнд парламентын тогтолцоог сайжруулах, сонгодог, хариуцлагатай парламентыг бий болгоход Ардчилсан тэргүүнд байх ёстой. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын ирээдүйг харж, суурь зарчмаа анхаарах ёстой гэж үзсэн. Тиймээс парламентын засаглалын хуваарилалт хангагдаагүй, төрийн эдийн засаг, санхүүгийн байдал доголдолтой, төрийн хариуцлагажуулах тухай асуудлуудыг тусгах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөгийн УИХ-аар биш ард нийтийн санал асуулгаар баталгаажих ёстой гэсэн зарчмын байр суурин дээрээ хэвээр байгаа” гэв.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …