“Токио 2020” зуны олимпын медалийг танилцуулав

Токио хотноо болох 2020 оны Олимпын наадмыг зохион байгуулагчид медалийн загварыг танилцууллаа. Олимпын медалийн гэрэл зураг, видео бичлэгийг 2020 оны олимпын наадмыг зохион байгуулах хорооны албан ёсны вэб сайтад Японы нийслэлд тэмцээн эхлэхээс яг нэг жилийн өмнө нийтэлсэн байна.

 Медалийн нүүрэн талд 1896 онд анхны олимпын наадмыг зохион байгуулсан эртний Грекийн ялалтын бурхан Ника мөн Панатиниакос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлсэн бол ар талд нь таван цагираг, Токиогийн олимпын билэгдлийг дүрсэлжээ.

Алтан медалийн жин 556 грамм, мөнгөн медалийн жин 550 грамм бол хүрэл медаль 450 грамм жинтэй байх юм. Алтан медалийг цэвэр мөнгөөр хийсэн бөгөөд зургаан грамм алтаар бүрсэн байна. Мөнгөн медаль нь бүхэлдээ цэвэр мөнгөнөөс бүрдэх аж. Хүрэл медалийг улаан гуулиар хийсэн бөгөөд 95 хувь нь зэс, таван хувь нь цайрыг агуулах юм.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …