Т. Баярхүү: Авлигын нөхцөл байдлыг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс олны анхаарал татаад буй зарим хэргийн  талаар тодрууллаа.


-Авлигатай тэмцэх газраас АТҮТ болон МХЕГ-ын хэлтсийн дарга нарын авлига авсан бичлэгийг өчигдөр /2019.07.29/ олон нийтэд цацсан.Бичлэгийг олон нийтэд ил болгосон цаад шалтгаан нь юу вэ?
-Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. МХЕГ болон АТҮТ ын газрын хэлтсийн дарга нартай холбоотой бичлэг, мэдээллийг цацсан нь хувь хүн рүү чиглэсэн асуудал биш. Хамгийн гол нь авлигын нөхцөл байдал ийм байна гэдгийг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан. Сүүлийн үед манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл их гарах болсон. Хэрэг шалгагдаж байгаа этгээд, шүүхээс шийдвэрлэгдсэн гэм буруутай нь тогтоогдсон иргэдийн зүгээс байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, олон нийтэд сөрөг мэдээлэл өгсөн, иргэдийн итгэлийг алдагдуулахад чиглэсэн мэдээллийг тараадаг болсон. Энэ нь эргээд маш их хор, уршигтай байна л даа. Тиймээс бид бодит байдал, нөхцөлийг олон нийтэд жишээ болгож ил болгосон төдий.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар яг ямар хэлбэрээр авлига авсан нь тогтоогдсон юм бэ?

-Иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр гарч байгаа мал, ургамлын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг  оруулж, гаргах болгондоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг. Энэхүү үйл ажиллагаандаа иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авдаг байсан нь тогтоогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түргэн муудаж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний асуудал хурдан хугацаанд яригддаг. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлэх замаар авлига авдаг байсан юм билээ.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан Н.Төмөрбат шүүгч АНУ-ын хил дээр их хэмжээний баригдлаа их мэдээлэл гарсан. Тэр хүнийг АНУ-аас авч ирж, шалгах асуудлыг хөөцөлдөж байгаа юм уу?

-Энэ хэрэг дээр мөрдөн байцаалтын ажил явж байна. Энэ хүрээнд нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа. Хилийн хорио тогтоох эсэх нь шүүхийн байгууллагын эрх хэмжээний асуудал. Ер нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд хилээр гарахыг завдсан бол буцаах асуудал яригдана гэсэн үг. Одоогоор хэн нэгэн нь буруутай эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байна.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. ичиж амьдар says

    НЭГЭНТ шийтгэж чадахгүй байгаа боловч, илрүүлж байгаа БОЛ АВЛИГАЧДЫГ ИЛ харуулах нь зөв. МОНГОЛЧУУД хэн авлигачин гэдгээ мэдэж аваг. АВЛИГАЧИН ичдэггүй юм бол ХҮҮДҮҮД нь ИЧИГ.

  2. oyunaJ says

    Avilga avch ogch baigaa , 2 khuniig 2 lang n Shiitgekh n zov

  3. Anonymous says

    ЭЛБЭГЭЭ Баярын хурдан шоронд хийгээд бүх но нь тодорхой байхад бас хөгийн гар энэ баярхүү гар

  4. zochin says

    hediigeer avilga avsan ni uzen yadmaar buruu asuudal bolovch, hund hungun hamaagui shuuhees yal shiitgelee avsan hunii talaar olon niitiin heregsleer il bolgoh ni huuliin huvid zovshoorogdson baidaguu esvel asuudalgui yu, hariult uguuch?? sayuhan ortsond baasan huniig 10000 r torgood bichlegii ni il tavisan huniig 50000 r biluu torgoson asuudal garsan bolohoor lavlaj /huvi hunii nuuts ner tur ntr geed/

  5. tenegt says

    Sanjiin Bayariig ATG dargiin uruund xooloor dailsan bichlegiig buren exeer ni taviix xergteideeee…

  6. Авилгачин Хахууль says

    Том том нийтэд ил болсон ноцтой хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаас өмнө боогоод прокурор , шүүхэд хурдан шилжүүлээч !!!!! Ц.Элбэгдорж , С.Баяр , Баярцогт , Сайханбилэг , Зоригт , Гарамгайбаатар , Фортуна Батбаяр , Г.Баярсайхан , Аззаяа нарын гэх мэт

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.