Барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

images“Construction Mongolia-2013”олон улсын хурал өнгөр­сөн долоо хонгийн сүүлээр болж өндөрлөлөө. Тус хурлын гол зорилго нь төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танил­цуулах явдал байв.

Уг хурлаар барилгын салбар дахь гадаадын хөрөнгө оруу­лалт, хот дахин төлөвлөлт, орон сууцны барилга бай­гууламжийн хөрөнгө оруулалтын бодлого, өндөр барилгын олон улсын чиг хандлага, үнэ тогтворжуулах бодлого зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм. Олон улсын хуралд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, төслийн баг, банк санхүүгийн байгууллагууд, ЭСЯ-даас төлөөлөл оролцлоо.

Барилгын салбарын хувьд тулгамдаж байгаа гол зүйл нь боловсон хүчин, дэд бүтийн асуудал. Гэвч энэ салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт 2.5 дахин нэмэгдсэн нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид энэ салбарыг сонирхож байгаагийн нэг илрэл, цаашид ч энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс монголчууд өөрсдөө боловсон хүчин, дэд бүтцийнхээ асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Сүүлийн нэг жилд барилгын салбарт 15 мянган ажлын байр шинээр бий болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …