Цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна

Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

 

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

  1. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхдийг бүртгүүлнэ.
  2. Бүртгүүлэхдээ www.tsetserleg.ulaanbaatar.mn/ системийг нээж хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
  3. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  4. Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаарыг оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  5. Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
  6. 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны БААСАН гарагт нийслэлийн хэмжээнд явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагаггүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ байгуулна.

Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Цахим бүртгэл 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжлэх бөгөөд цахим бүртгэлд 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 20712 хүүхэд бүртгэгдсэн байна.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн www.tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Мэдээлэл авах:

Цахим хаяг: www.tsetserleg.ulaanbaatar.mn/,       www.edub.edu.mn

Холбогдох утасны дугаар:

Нийслэлийн Боловсролын газар 70113032; Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар 330844;
БГД-ийн Боловсролын хэлтэс 70120351 БЗД-ийн Боловсролын хэлтэс  70104005;
СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606; СХД-ийн Боловсролын хэлтэс  99254156;
ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442; ХУД-ийн Боловсролын хэлтэс   342472;
НД-ийн Боловсролын хэлтэс 70233008; БНД-ийн Боловсролын хэлтэс  70213815;

БХД-ийн Боловсролын хэлтэс  70491017

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …