В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн хамрагджээ

Дэлхийн Хепатитийн өдөр- 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөгийн арга хэмжээг өчигдөр орон даяар зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Сүхбаатарын талбайд ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газар, НЭМҮТ, Улсын 1,2,3-р төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, НЭМГ, дүүргүүдийн ЭМГ, Оном сан, Мөнгөн гүүр эмнэлэг зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг 530 хүнд үзлэг, шинжилгээ болон оношилгоо нийт 8325 хүнд хийгдсэн байна. Мөн иргэдэд 5940 ширхэг тараах материал тараагдаж мэдээ мэдээллээр ханган ажиллажээ.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    yanaa beelii yagaad omsoogui yum boloo arai ch dee ene tsus shuu dee manaihan uneheer heneggui humuus yumaa aaaa yanaaa

Comments are closed.