“C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний ялагч Г.Сарангоог “Охидын мисс төв”-ийн бяцхан мисс охид хүлээн авч, баяр хүргэлээ

Дэлхийн хүүхдийн загварын фестиваль болох “C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан зургаан настай бяцхан охин Г.Сарангоог Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Охидын мисс төв”-ийн авьяаслаг бяцхан мисс охид өнөөдөр /2019.07.26/ хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэлээ.

Авьяаслаг бяцхан охин Г.Сарангоо БНХАУ-ын Шанхай, Су Жоу хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн хүүхдийн загварын фестивальд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож “C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний Тэргүүн дээд “Super Kids Model” цомын эзэн болсон юм. Түүнчлэн тус фестивалийн авьяас төрөлд дэлхийн 25 орны 122 бяцхан мисстэй авьяасаараа өрсөлдөж “ Talent Kids-“Авьяаслаг хүүхэд” шагналыг давхар хүртсэн билээ. Тэрбээр энэхүү  төрөлд “You Raise Me Up” дууг дуулан, бүжиглэж “ Talent Kids-“Авьяаслаг хүүхэд” шагналыг хүртсэн байна.
Бяцхан мисс Г. Сарангоо нь энэ жил зохион байгуулагдсан  “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”- шагналыг хүртсэнээр Дэлхийн хүүхдийн загварын фестиваль “C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ.

“C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний Тэргүүн дээд цом “Super Kids Model”, болон“Talent Kids-“Авьяаслаг хүүхэд” шагналыг хүртсэн Г.Сарангоо нь өмнө нь эх орондоо зохиогдсон “Бяцхан мисс – 2018” тэмцээний “Тэргүүн мисс”, “Мөнгөн титэм”, шагналыг хүртэж байсан юм. Мөн Гүрж улсын Тбилиси хотноо 2019 оны дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдсан  “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд титмийн эзэн болж байсан удаатай.


Энэ удаагийн тэмцээний талаар бяцхан мисс Г.Сарангоогоос тодруулахад “C PLAN/KIDS Supermodel 2019” фестивальд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож “Super Kids Model” цомын эзэн болсондоо маш их баяртай байна. Тэмцээний тайзан дээр зогсч байхдаа Моngolia гэдэг үгийг сонсоход үнэхээр гоё байсан. Надад “You Raise Me Up” дууг зааж өгсөн Э.Золзаяа буюу ZZ, Б.Ганбаатар, Х.Батхүү багш нартаа маш их баярлалаа. Бас миний зардлыг 100 хувь даасан “Мисс Монголия” Аялал Жуулчлалын Холбооны тэргүүн, мисс Б.Гантогоо эгчдээ болон байнга урам өгч дэмждэг  Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллагын Охидын мисс төвийн захирал Э. Оюунтунгалаг багшдаа баярлалаа. Мөн намайг байнга дэмжиж, урам хайрладаг аав, ээж, ах, эгч нартаа хайртай шүү гэж хэлмээр байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Дашрамд дурдахад “Мисс Монголия” Аялал Жуулчлалын Холбооны тэргүүн, мисс Б.Гантогоо нь тэмцээний оролцогчид болох Г.Сарангоо, С.Түмэнжаргал нарын зардлыг 100 хувь дааж дэмжин ажилласныг хэлэхэд таатай байна.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Олон улсын дүрслэх урлагийн биеннальд А. Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

60 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн Венецийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, …