Б.Хурц нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

 

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан билээ.

Ийнхүү 14:00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулахаар авч ирж хурал хоёр цаг хаалттай үргэлжилсний эцэст завсарлав. Учир нь шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир хурлыг ирэх наймдугаар сарын 12-ны өдрийн 09.00 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.

Шүүх хуралд  хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, гэрчээр Б.Булган нар оролцлоо.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.