Рокн Роллын хаан Элвис Прэслигийн ховор зургууд

20-р зууны хамгийн алдартай жүжигчин, дуучин, бүсгүйчүүдийн зүрхийг булаасан хүн бол яах аргагүй Рокн Роллын хаан Элвис Пресли билээ. Элвис Пресли өөрийн дуучны замналаа 1953 онд эхэлж, кантри, ритм энд блюзийг рок хэв маягт оруулсан хэлбэртэй дуунуудаа олны хүртээл болгож эхэлжээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементүүдийг хослуулж чадсан тэрээр тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай авьяасаараа ихэд алдаршсан юм.
Элвис Прэсли бол дуучин төдийгүй авьяаслаг жүжигчин байлаа. Тэрээр 1956 онд “Лаав Мэ Тэндэр” гэдэг кинонд анх туслах дүр бүтээсэн юм.

Үүнээс хойш бүхий л амьдралынхаа туршид 31 кинонд тоглосон. Тэрбээр “Rolling stone” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг 50 уран бүтээлчийн жагсаалтад гуравдугаарт бичигдсэн байдаг. Рокн Роллын хаан Элвис Пресли Грэммийн шагналд 14 удаа нэр дэвшиж байснаас гурван удаа шагналын эзнээр тодорч, 36 насандаа Грэммийн бүх цаг үеийн амжилтын шагнал хүртэж байжээ.




Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …