Даншиг наадамд түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг олгоно

Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадмын бөхийн барилдааны салбар комисс мэдээлэл хийлээ.

Даншиг наадам долдугаар сарын 26-наас 28-нд болох бөгөөд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 25-нд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ.

Улсын баяр наадамтай дүйцэхүйц бай шагналтай тус барилдаан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдэд нээлттэй байх ба 256 бөх барилдах аж.

Даншиг наадмын бөхийн барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх найман сая төгрөг, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн бай шагнал олгохоор болсон байна.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …