МУГТ Н.Төгсцогтын найз охин хэн бэ?

 Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт эх орондоо ирж, амарч байгаа билээ. Тэгвэл Н.Төгсцогт шинэ найз бүсгүйтэйгээ хамт амарч буй зургаа инстаграм хуудаснаа дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна.

Түүний шинэ найз бүсгүйг Э.Энэрэл гэдэг бөгөөд 2014 онд 17 насандаа “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байжээ.

 

View this post on Instagram

 

A post shared by KingTug (@tugstsogt) on

Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнгөрсөн зургадугаар сард сэтгүүлчдэд ирэх наймдугаар сард болох мэргэжлийн боксын WBC тулааныхаа талаар мэдээлэл хийх үеэрээ“Би дараагийн тулаанаа наймдугаар сарын 03-нд хийнэ. Тиймээс тулаанаас өмнө амрахаар эх орондоо ирээд байна. WBC-ийн бүсийн төлөөх тулааныг Гарри Расселтай хийнэ. Хэрвээ Гарри Рассел миний тулааны саналыг хүлээн аваагүй тохиолдолд бүсийг хураана. Тиймээс бүсээ хамгаалж надтай тулалдахаас өөр аргагүй. Гарри Расселийг жаахан судалсан.
Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах. Мэргэжлийн тамирчин хүнд том жижиг, хүнд хөнгөн тулаан гэж байдаггүй. Бүгд бие махбод эрүүл мэндээрээ дэнчин тавьж хийдэг тулаан шүү дээ. Боксчин болох мөрөөдөл таван настайгаас эхэлсэн. Мэргэжлийн боксын тулааныг эх орондоо зохиохыг хүсдэг. Хэрвээ бүсээ авч түүнийгээ хамгаалчихвал нэг сайхан өдөр эх орондоо мэргэжлийн боксын тулаан хийж болох байх шүү.” хэмээн ярьсан юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.