Загвар өмсөгч Ирина Шейк Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ

Оросын cупер модель Ирина Шейк Испанийн Vogue сэтгүүлийн наймдугаар сарын нүүр хуудсыг чимжээ. Түүний зураг авалтыг Итали, Швейцарын Fashion зурагчид болох Луижи Мурену болон Янго Хензи нар хийж гүйцэтгэжээ. Тэрбээр энэ удаа Intimissimi брэндийн дотуур хувцсыг зураг авалтдаа сонгосон байна.
Ирина Шейк ахлах сургуулиа төгссөний дараа маркетингаар сурч эхэлсэн ч бүтэлгүйтсэн учир эгчтэйгээ хамт загварын агентлагт явж эхэлсэн бөгөөд энэ үед түүнийг нэгэн загварын агентлагийн захирал олж харан “Мисс Челябинкс 2004” тэмцээнд оролцох урилга өгч, улмаар тэр тэмцээнд түрүүлж алдрын замнал нь эхэлсэн түүхтэй.

 

 

View this post on Instagram

 

@voguespain by @luigiandiango 💙🌴

A post shared by irinashayk (@irinashayk) on

 

View this post on Instagram

 

Saturday …

A post shared by irinashayk (@irinashayk) on

Тэрээр 2007 онд Intimissimi брендийн нүүр царайгаар тодорч, мөн ондоо алдарт усны хувцасны “Sports Illustrated Swimsuit Issue” сэтгүүлийн нүүрэнд дэлхийд алдартай усны хувцасны моделиудтай эн зэрэгцэн гарсан бөгөөд түүнээс хойш дэлхийн хамгийн алдартай брендүүдтэй хамтран ажилласаар ирсэн билээ.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.