Таксины жолооч эмэгтэйг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

Өнгөрөгч мягмар гарагт буюу 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, унаж явсан автомашиныг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэгджээ.

Уг хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийг 15-17 насны Ж, М, У, Б нар үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд дээрэмдсан авто машинаа жолоодож явах үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.