Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа Монголд наадамлажээ

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа Монголд хүрэлцэн ирж наадамлажээ. Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан хатагтай Б.Эрдэнэтуяа Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ.

Алдарт жүжигчин Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяагийн хувьд 2001 оноос Сигалын туслахаар ажиллаж байгаад дотносож, 2009 оноос хамт амьдрах болжээ. Мэргэжлийн бүжигчин монгол эхнэр нь түүнд 2010 онд долоо дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн байна.

Тэрээр 2001 онд Монголд анх хөл тавьж “Чингис хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа” хэмээн ярьж бидний анхаарлыг татсан юм. Мөн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хүндтэй зочин болж байсан удаатай.

 

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …