Жейсон Спэлбергийг “Найрамдал” медалиар шагнав

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд   гардуулж өгөв.

Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган бүр мөсөн нутаг буцаж байгаа бөгөөд 2016 оноос хойш түүнийг Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ хийх суваг шинээр нээгдсэн. Мөн тэрбээр АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 визийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Түүний санаачилгаар АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй монгол иргэдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2017 онд ЭСЯ-ны гадаа дугаарлаж буй иргэдэд зориулан америк загварын монгол гэр барьж, хүлээлгийн танхим болгосон нь ялангуяа хүйтний улиралд виз мэдүүлж буй иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон.

Мөн виз мэдүүлэх иргэдээс авах ярилцлагыг өмнө нь бусад виз мэдүүлэгчид сонсох боломжтой буюу нээлттэй хэлбэрээр хийдэг байсан нь тухайн хүний хувь хүний нууцыг задруулах, нэр хүндийг нь хөндөх нөхцөл үүсгэдэг байсныг халж, тусгай ярилцлагын өрөө шинээр байгуулсан байдаг.

Манай улсын 14,359 иргэн 2018 онд АНУ-д цагаачлалын бус визээр, түүний дотор бизнес, аялал жуулчлалын В1/В2 болон оюутны эсхүл солилцооны визээр зорчсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн хувь 2016 онтой харьцуулахад мөн буурсан нааштай үзүүлэлт гарсан нь Ж.Спэлбергийн идэвхи зүтгэлээр АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны үр дүн байв.

 ГХЯ

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …