АН: Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй

УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцыг үзэхэд үндсэн хуулийн суурь зарчмын үзэл баримтлалд нийцээгүй, доголдуулах, ойлгомжгүй байдал үүсгэх гэх мэт олон асуудал үүсч байгаа учраас бид өөрсдийн байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ерөнхийлөгчийн тавьсан саналыг үнэмлэхүй олонхоор дэмжихгүй бол АН цаашид хэлэлцүүлэгт оролцохгүй” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал …