Б.Хурц нарын есөн хүнийг ирэх долоо хоногт шүүнэ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг энэ сарын 23-нд шүүж, гэм буруутай эсэхийг тогтоох тов гарлаа.

Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд болж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудыг шалгах, хуралд зайлшгүй оролцох шаардлагатай гэрч нарыг тогтоох зэрэг ажиллагаанууд бүрэн хийгдэж дууссан гэж үзсэн тул товыг ийнхүү тогтоосон юм.

Санал болгох мэдээ

Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулахын тулд төслүүдийг нэгтгэх, орон тоо, …