Фото: Улсын аварга Э.Оюунболдод “Lexus RX350” машин бэлэглэв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат  “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж “Улсын аварга” цол хүртэж наадамчин олноо баярлуулсан билээ.

Шинэ аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авсан юм.

Тэгвэл Улсын шинэ аварга Э.Оюунболдод “Алтай констракшн” ХХК-иас өчигдөр /2019.07.17/ 169 сая төгрөгийн үнэтэй, 2019 оны шинэ загварын “Lexus RX350 “машин бэлэглэжээ.

Шинэхэн аваргад энэ сарын 13-ны өдөр “Toyota sales Mongolia” компаниас түрүү бөхийн бай шагнал болох Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” олгосон бол “Моннис моторс” ХХК-иас “Nissan Patrol Y62” автомашиныг гардуулан өгсөн. Мөн Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлөөс шинэхэн аваргадаа таван өрөө байр бэлэглэсэн билээ.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …