Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа

Рэппэр Gee, дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж нар хамтран “Happy Aав” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Тус уран бүтээлийг “Happy Aав” гэж нэрлэсэн учир нь энэхүү дуунд аавууд алдах эрхгүй тул зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж, аюул осолгүйгээр авто машинаа жолоодохыг  зөвлөжээ.

 

Японы ЖАЙКА олон улсын байгууллагын санаачилгаар зам тээврийн ослыг бууруулах төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд залуусын хамгийн их сонсох дуртай, хоёр дуучныг сонгон, дээрх дууг бүтээжээ.
Жолооч, явган зорчигчид мэдээлэл өгөх замаар тэдний замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг алдааг бууруулах, олон нийтийн хандлагыг өөрчлөх нь дээрх төслийн зорилго аж.

Төслийн гурав дахь шатанд төслийг санаачлагч “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Изүми Кэйта болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд, зам тээврийн ослын хохирогч нартай хийсэн ярилцлага, нийтлэлүүдийг бэлтгэн хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

Японы ЖАЙКА байгууллага манай улсад олон салбарт төрөл бүрийн төсөл хэрэгжүүлдэг. Нийслэлчүүдийн сайн мэдэх Нарны гүүр, Нарны замыг энэ төслийн баг хэрэгжүүлсэн. 1992 оноос хойш тус улсаас 660 сайн дурын ажилтан Монголд ирж ажиллан, манай 4300 төрийн албан хаагч Японд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. Харин зам тээврийн ослыг бууруулах төслийг ЖАЙКА-гаас анх удаа хэрэгжүүлж байна.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …