Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

Энэ сарын 20-21-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Их хурд”, өв соёлын фестивальд хурдан морь унах бүх хүүхдүүдийг Мөнгөн гүүр эмнэлэг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон байна.

Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд”, адуун өв соёлын фестиваль энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд аймаг сумдын түрүү, нутаг нутгийн хамгийн хурдан хүлгүүд оролцдогоороо онцлогтой юм.

Гэмтэл согогийн төрөлжсөн анхны хувийн эмнэлэг болох Мөнгөн гүүр эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюу толгой” ХХК-тай хамтран 7 сарын 19нд энэхүү уралдаанд оролцох 7-12 насны бүх уралдаанч хүүхдүүдэд нүд, шүд, чих хамар хоолой, дотор болон гэмтлийн эмчийн нарийн мэргэжлийн үзлэг хийн амин үзүүлэлтүүдийг үзэн аюул осолгүй сайхан наадах бэлтгэлд дэмжлэг болох юм.

Иймд “Их хурд” фестивальд оролцох эрх авсан уралдаанч хүүхэд, эцэг эхчүүд, уяачид та бүхэн 7-р сарын 19-ны өдрийн 9:00-18:00 цагийн хооронд Хүй долоон худагт байрлах “УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДЭД ЭМЧИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА” хаяг бүхий асрыг зорин очиж уралдаанч хүүхдүүдээ үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулаарай.

Мөнгөн гүүр эмнэлэг нь 2015 оноос хойш Монгол Улсынхаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үүнээс гэмтэл согогийн цогц тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон өөрийн байрандаа үзүүлж байна. Түүнчлэн тус эмнэлэг нь ерөнхий мэс заслын тасаг, сэргээн засах, физик эмчилгээний бүрэн тохижилттой тасаг, Японы дэвшилтэт чанарын хяналт, онлайн тусламж үйлчилгээ үзүүлэх системийг анх удаа нэвтрүүлж буй лаборатори, дүрс оношилгооны төвийг үйлчлүүлэгчиддээ санал болгож байна.

Санал болгох мэдээ

Эмийн сонсгол: Эмийн үнийн өсөлт, хугацаа дууссан эмийн устгалын талаар хэлэлцэнэ

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол …