Б.Болороо бүсгүйн нөхөр амиа алдсан хэргийг Мөрдөн байцаах алба шалгана

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав өнөөдөр /2019.07.16/ үүрэг өгч, албаны шалгалт явуулахаар болжээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.


Тэрбээр “ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг, чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж, шалга гэдэг үүрэг өгсөн.

Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж, дүнг танилцуулах үүрэг өглөө. Хэрэв цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан бол буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо ЦЕГ-ын дарга хэлсэн” гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 803 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн …