ОБЕГ:Баярын өдрүүдэд гамшиг, ослын нийт 59 дуудлага хүлээн авч ажиллалаа

Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын алба хаагчид 7 сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.

Онцгой байдлын байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажилласан байна.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 5272 алба хаагч/давхардсан тоогоор/ аюулт үзэгдэл, ослын 34, обьектын гал түймрийн 18, ой, хээрийн түймрийн 7 нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.