Н.Цэрэнбат гишүүн Н.Батсуурь аваргад хоёр өрөө байраар бэлэглэв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Энэ жилийн барилдаанд 512 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГын бөх, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж наадамчин олноо баясгав.

Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон энэ сарын 13-ны өдөр Н.Батсуурь аваргад хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, БОАЖны сайд, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат түүнд улам их амжилт гаргахыг хүсээд, хоёр өрөө байраар шагналаа.

 

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …