Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Э. Оюунболдод таван өрөө байр бэлэглэжээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс нь таван өрөө байр бэлэглэлээ.

Шинэ аварга Э.Оюунболд  өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авсан билээ.

Ийнхүү Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн начин Энхтөгсийн хүү Э.Оюунболд ес даван түрүүлж Хэнтий аймгаас  30 жилийн дараа аварга төрлөө.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Хоймор нутгийн Сарлаг наадмыг 4800 гаруй хүн үзэж сонирхлоо

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Далан булагт 07 сарын 21-ны өдөр зохион байгуулагдсан “Сарлагийн наадам 2025”- …