Баяраар 40 хүүхэд мориноос унажээ

Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж, 2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим 4, 2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 30, “Эх орноо магтан дуулъя” цэнгүүний үеэр 12, Хүй долоон худаг орчим 24, 2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд төөрсөн 10, Эх орноо магтан дуулъя цэнгүүний үеэр 15, Хүй долоон худаг орчимд дөрөв, нийт 2-12 насны 99 хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгч ажилласан байна.

Төөрсөн хүүхдүүдийг явуулын “Хүүхдийн түр хамгаалах байр”-нд байлгаж, хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах Комисстой хамтран узелиэр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллах талаар мэдээллийг тус тус хүргэжээ.

Баяр наадмын гурван өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд мориноос унаж, үүнээс хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …