Э.Оюунболд: Хэнтий аймгийн 10 дахь аварга болсондоо баяртай байна

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн билээ.

Ийнхүү Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн начин Энхтөгсийн хүү Э.Оюунболд ес даван түрүүлж Хэнтий аймгаас ийнхүү 30 жилийн дараа аварга төрлөө. Өдгөө Хэнтий нутгаас аварга төрсөнд баярлан бахдаж суугаа олон хүний нэг нь яах аргагүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ.

Тэрбээр шинэхэн аварга Э.Оюунболдыг цолоо авмагц баяр хүргэн өөрийн цахим хуудаснаа “Шавь маань Төрийн их наадамд хоёр дахь удаагаа түрүүлж Аваргуудын эгнээнд орж ирлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Харин шинэхэн аварга Э.Оюунболд Төрийн тэргүүнээс цолоо гардаж авсны дараа сэтгүүлчдэд сэтгэгдлээ хэлэхдээ “Хэнтий аймгийн 10 дахь аварга болсондоо баяртай байна”гэсэн юм.


Г.Нараа

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …