Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, АВАРГА цол хүртлээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, “Улсын аварга” цол хүртлээ.

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь үзүүрлэв.

УЛСЫН АРСЛАН ЭНХТӨГСИЙН ОЮУНБОЛД

  • 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.
  • 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2018 оны Улсын наадамд 5 даван шөвгөрч. “Өсөх идэр” чимэг хүртсэн.
  • 2019 оны Баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын аварга цол хүртлээ.

Г.Нараа

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.