Төв цэнгэлдэх, хүй долоон худагт агаар цэвэршүүлэгч машин ажиллаж байна

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт агаар чийгшүүлж авто зам угаадаг машин ажиллаж байна. Тодруулбал, уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй аж.

Мөн нийслэл хот агаар, орчны бохирдол, тоосжилт, хуурайшилт ихтэй байдаг үед зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын энэхүү автомашиныг Нийслэлийн удирдлагууд таван ширхэгийг авахаар төлөвлөсөн байгаа юм.

Эдгээр төхөөрөмжүүд нь замын хөдөлгөөнд оролцонгоо замаа цэвэрлэдэг, ойр орчмын агаараа чийгшүүлдэгээрээ давуу талтай бөгөөд Хот тохижилтын газар хариуцан ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …