Эмнэлгүүд 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд А/317 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм.

Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж.  Баяр наадмын үеэр бороо хур элбэг, 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.

 

 

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …