Танилц: Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

07:00-12:00 цагт Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг – Сурын талбайд

08:00-11:00 цагт Шагайн харвааны хагас шигшээ тоглолт – Шагайн асарт

09:00-11:00 цагт Хүчит бөхийн барилдааны гурвын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

10:00-11:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

09:00-17:00 цагт “Хөхүүрийн айраг” наадам – Хүй долоон худагт

10:30-12:30 цагт Дааганы уралдаан – Хүй долоон худагт

11:20-12:40 цагт Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

11:20-12:40 цагт Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

11:00-14:00 цагт Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт – Шагайн асарт

12:00-14:00 цагт Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг – Сурын талбайд

14:00-15:30 цагт Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах – Шагайн асарт

14:00-14:30 цагт Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа – Сурын талбайд

14:30-15:10 цагт Хүчит бөхийн барилдааны тавын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

15:10-15:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15:30-16:20 цагт Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

15:20-16:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:00-16:40 цагт Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:20-16:40 цагт Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:40-17:20 цагт Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:30-17:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна -Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:40-18:40 цагт Хүчит бөхийн барилдааны наймын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

18:30-19:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:00-19:20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна – Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:20-19:50 цагт Хүчит бөхийн барилдааны есийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:50-20:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна – Төв цэнгэлдэх хүрээлэнд

20:00 цагт Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана – Төв цэнгэлдэх хүрээлэнд

20:10 цагт Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол – Төв цэнгэлдэх хүрээлэнд

21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн – Жанжин Д.Сүхбаатарын талбайд

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …