УИХ-ын дарга Г.Занданшатар шагайн асарт зочиллоо

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд /2019.07.11/ Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар оролцож, үзэж сонирхлоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сурын талбайд зочиллоо. Эртний уламжиллын дагуу нэм эвшээлгэн, сум тавьж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.

Мөн үүний дараа шагайн асарт саатсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар таван бай онож, наадамчин олон уухайлан баяр хүргэлээ. Шагай харваа нь үндэсний баяр наадмын спортын нэгэн төрөл болоод 21жил болж байна.

Энэ үеэр тэрээр хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Тэрээр хэвлэлийнхэнд хэлсэн үгэндээ, цаг сайхан болж байгаагийн илрэл цог хийморьтой наадамчин олноос мэдрэгдэж байгааг дурдаад, улс орон цэгцэрч, тэгширэх ерөөлийг дэвшүүллээ.

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …