Хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглоно

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өчигдөр Бөхийн өргөөнд болж, нийт 512 бөх бүртгүүлжээ. Улсын наадамд Улсын дархан аварга нэг, аварга тав, арслан найм, гарьд зургаа, заан ес, харцага 16, начин 40 бүртгүүлсэн байна.  Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням нар энэ жилийн наадамд барилдана.

Ингэснээр бөхийн барилдаанд Улсын начин 40, аймгийн арслан 11, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймаг, цэргийн начин 80, залуу бөх 152, цэрэг 10 барилдахаар болсон байна. Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13.00 цагаас эхэлнэ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.