Төв цэнгэлдэх орчимд 14:00 цагийн байдлаар зургаан хүүхэд төөрчээ

Төв цэнгэлдэх орчимд өнөөдөр 14:00 цагийн байдлаар зургаан хүүхэд төөрч, эцэг, эхчүүдэд таван хүүхдийг хүлээлгэж өгснийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Жил бүрийн наадмаар Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн Түр хамгаалах байр ажилладаг.

Тус байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм.

Хэрвээ хүүхэд төөрсөн тохиолдолд цагдаагийн албан хаагчид аюулгүйн бугуйвч дээр бичсэн мэдээллээр дамжуулж эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгдөг.

Эцэг, эхчүүд та бүхэн баяр наадмын  олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүйн бугуйвч авахыг зөвлөж байна.

Хүүхэд төөрсөн тохиолдолд ойр байгаа Цагдаагийн албан хаагчид мэдэгдэн, Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар холбогдож мэдээлнэ үү. Мөн гар утас, эд зүйлсдээ тавих хяналт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …